Мэдээ, мэдээлэл

ЗАЛУУЧУУДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

Дундговь аймгийн Волейболын холбооны нэрэмжит Залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээн Мандалговь хотноо энэ сарын 21, 22-ны өдрүүдэд болж, өнөөдөр нээлтээ хийлээ.


Тэмцээнд 15 сум, байгууллагын эрэгтэй 14, эмэгтэй 5 багийн нийт 200 гаруй баг тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.


Нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Волейболын холбооны ерөнхийлөгч, “Шинэ сум” төслийн санаачлагч Р.Эрдэнэбүрэн, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар, аймгийн Волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Үлэмжийн гоёл” ХХК-ийн захирал Б.Мөнх-Оргил нар оролцож, тамирчдад баяр хүргэн, амжилт хүсэв.


Түүнчлэн энэ үеэр Дундговь аймгийн Волейболын холбооны ерөнхийлөгч Р.Эрдэнэбүрэн цаашид аймгийн волейболын спортоор хичээллэгч хүүхэд залуусыг бодитоор дэмжин, холбоодыг идэвхжүүлэн, тэмцээн уралдааныг чансаа өндөр болгох боломж байгааг онцолсон юм.




Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа