Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГААС “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” НЭГ, “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” 10 ТОДОРЧЭЭ

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр Дундговь аймгаас хөдөө аж ахуйн салбарт тууштай ажиллан, ажил хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж “Улсын хошой аварга малчин” нэг, “Улсын аварга малчин” 10 тодорчээ.

“АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДАД ЦОЛ, ТЭМДГИЙГ ГАРДУУЛЛАА

“Нарны хүлэг” Дундговь аймгийн Уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдааны шийдвэр, хүсэлтийг үндэслэн болзол хангасан уяачдад “Аймгийн Алдарт уяач” цол олгон, өнөөдөр цол, тэмдгийг гардууллаа.

АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, АВАРГА МАЛЧИН ӨРХ, АВАРГА СААЛЬЧИН, АВАРГА ТЭМЭЭЧИН, АВАРГА ТАРИАЛАНЧДЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

“АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ” Өндөршил сум - Ёндоны Бүрэнбат, Равжаан Оюунсүрэн Луус сум - Мөнхшатарын Мандах-Эрдэнэ, Аюушийн Цэцэгдэлгэр Дэрэн сум

АХМАДАД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА, БАГИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ахмад настнуудад чиглэсэн үйл ажиллагааг санаачлан, тогтмол зохион байгуулсан байгууллага, багийг шалгаруулж шагналыг аймгийн удирдлагууд гардууллаа.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУМ, АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТАЙ 2024 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сумдын болон агентлагуудын дарга нартай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат 2023 онд хийсэн ажлын тайлан, онцлох ажлыг танилцуулсан бөгөөд удирдах, удирдуулах зарчимд суурилсан иргэдэд ээлтэй, ил тод нээлттэй, авлигагүй шударга, сахилга хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, хүнд суртлыг арилгах арга хэмжээ авч ажиллах чиглэл өглөө.

ТЭРГҮҮНИЙ СУМ, БАЙГУУЛЛАГУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас сумд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын 2023 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэн тэргүүний сум, байгууллагыг шалгаруулан шагнал гардууллаа.

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН АРСЛАН Б.ДОРЖСҮРЭН ТҮРҮҮЛЛЭЭ

ХVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдааныг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Дундговь аймгийн бурхан шашинтны төв Дашгэнпэллин хийд, “Амгалан дэлгэрэх” төв хамтран зохион байгууллаа.

ОТРЫН ЯВУУЛЫН ШТАБ АЖИЛЛАВ

Аймгийн Онцгой комиссын 2024 оны ээлжит хоёрдугаар хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Өлзийт сумын Буянт багийн иргэд болон отроор яваа, уруудсан малаа эрэн хайж байгаа малчдад эрүүл мэндийн тусламж, өвс, бензин, хүнсний тусламжийг үзүүллээ.

НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГРАФЫН ШИНЖИЛГЭЭГ ТОГТМОЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт UCТ 550 маркийн 80 зүслэгтэй аппаратыг 2023 оны 7-р сард суурилуулсан бөгөөд 9 сарын 11-ээс эхлэн “Компьютер томографын шинжилгээ”-г тогтмол хийж, одоогоор 125 хүнийг оношилгоонд хамруулаад байна.

“ТА ТАТГАЛЗ - БИД ДЭМЖЬЕ” СЭДЭВТ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хувь хүн, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Архи үгүй амьдрал-Аз жаргал” аяныг 2024 оны 1-7 дугаар сарын хугацаанд зохион байгуулна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын захирамжаар 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны үр дүнд удирдамж, аргачлалын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байна.

БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгаас төрийн байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад e-document.gov.mn программд баримтаа хэрхэн шивэх, цахимжуулах талаар сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад 18 байгууллагын 20 хүн оролцжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа