Мэдээ, мэдээлэл

ТАКТИКЫН ДАДЛАГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын 2023-2024 онд зохион байгуулах чадавхжуулах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний хүрээнд тактикын дадлага, сургалтыг аравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Тус дадлага, сургалтыг аймгийн Прокурорын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний хэлтэстэй хамтран зохион байгуулсан байна.


Дээрх сургуулилтаар байгууллагын хүн хүч, техник хэрэгслийн хүрэлцээ, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг үнэлсэн, нэмэгдүүлсэн, байгууллага өөрийн хүч хэрэгслээр үүссэн нөхцөл байдалд ямар хугацаанд хариу арга хэмжээ авч таслан зогсоох чадвар, чадамжийн үнэлэмж, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хэрхэн, яаж хамтран ажиллах талаар харилцан ажиллагааг сайжруулсан ач холбогдолтой сургалт болжээ.




Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа