Мэдээ, мэдээлэл

АВТО ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Мандалговь-Улаанбаатар, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээсэн ч нөхцөл байдал сайжраагүй, халтиргаа гулгаа ихтэй, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам 125км-160км хооронд гөлөөн ихтэй, зам цасанд боогдсон, нэг урсгалтай байна.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖ БАЙНА

Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улсын чанартай авто замын хөдөлгөөнийг нээх, аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн онцгой комиссоос нэмэлтээр техник хэрэгсэл хүн хүчээр нэмэгдүүлэн Мандалговь-Улаанбаатар, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд 4 ковш, 31 хүний бүрэлдэхүүнтэй 2 ажлын хэсэг замын зорчих хэсэгийн цасыг хусаж цэвэрлэн ажиллаж байна.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБААС СУМДЫН ШУУРХАЙ ШТАБТАЙ ЦАХИМААР ХУРАЛДАВ

Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас сумдын Шуурхай штабтай цахим хурлыг зохион байгуулж, цаг агаарын мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, аймгийн Засаг даргын захирамжаар цаг үеийн холбогдолтой үүрэг чиглэлийг өглөө.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТОЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

Улсын Онцгой комиссоос аймгуудын онцгой комиссын бүрэлдэхүүнийг оролцуулсан цахим хурлыг өнөөдөр зохион байгуулж, Улсын Онцгой комиссоос аймгуудад Шуурхай бүлэг ажиллах бөгөөд аймгийн болон улсын нөөцийн өвс, тэжээлийг сумдад, улмаар малчдад хүргэх, зам гаргахад хамтран

ЭНЭ САРЫН 17-НЫ 17.00 ЦАГААС 19-НИЙ 06.00 ЦАГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД АЙМАГ, СУМДЫН АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХЯЗГААРЛАЛАА

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, хоёрдугаар сарын 17-ны 17.00 цагаас хоёрдугаар сарын 19-ний 06.00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумдын автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлаж, хяналт тавин ажиллаж байна.

ГОВИЙН БҮСИЙН ШИНИЙН НАЙМНЫ ШАГАЙН ХАРВААНД 42 БАГИЙН 330 ГАРУЙ ХАРВААЧ ОРОЛЦОЖ БАЙНА

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан аймгийн Засаг даргын нэрэмжит говийн бүсийн Шагайн харвааг өнөөдөр Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулж байна. Шагайн харваанд 42 багийн 330 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байгаа юм.

ЗАЛУУЧУУД “СПОРТЫН ЦАГ”-ТАЙ БОЛЛОО

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан залуучуудад эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагдах, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор “Sport time” үйл ажиллагааг зохион байгууллаа.

МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн дагуу уг үйл ажиллагаа эрхлэгч этгээд нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор харьяалах байгууллагад бүртгүүлнэ гэж заасны дагуу бүртгүүлээгүй этгээд цаашид энэ төрлийн үйл ажиллагаа

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсны дагуу энэ онд авах дөрвөн удаагийн шалгалтын хуваарийг 2023 онд баталсан. Хуваарийн дагуу 2024 оны эхний улирлын шалгалтын цахим бүртгэл хоёрдугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагаас эхэлсэн бөгөөд мөн сарын 29-ний өдрийн 09:00 цаг хүртэл

ДОЛОО ХОНОГ БҮРИЙН 5 ДАХЬ ӨДРИЙН 15-17 ЦАГИЙГ ЗАЛУУЧУУДЫН "SPORT TIME" БОЛГОЖ БАЙНА

Залуучуудад эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалж, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, спортоор хичээллэж хамтдаа хөгжих боломжийг бий болгох зорилгоор Биеийн тамир спортын газрын дэмжлэгээр 7 хоног бүрийн 5 дахь өдрийн 15:00-17:00 цагийг "SPORT

ӨНДӨР НАСТАЙ АХМАД БУУРЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар аймгийнхаа 90-ээс дээш настай ахмадуудад Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг гардууллаа.

СУМДЫН ОНЦГОЙ КОМИССТОЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас сумдын Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй энэ сарын 7-ны өдөр цахимаар хуралдав.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа