Мэдээ, мэдээлэл

ТЭРГҮҮНИЙ СУМ, БАЙГУУЛЛАГУУД САЙН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦЛАА

“Удирдлагын манлайлал-2023” сургалт зөвлөгөөний үеэр 2022 оны ажлаараа тэргүүлсэн сум, байгууллагын сайн туршлагыг нэвтрүүлэх, шинэ санаачилгыг дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор тэргүүний сум, байгууллагын удирдлагууд илтгэл мэдээлэл хийлээ.


Эрдэнэдалай сум 2022 оны ажлаараа шилдэг сумаар шалгарсан бөгөөд тус сумын Засаг дарга Б.Лхагвамандал боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжин ерөнхий боловсролын сургуульд компьютерын кабинет байгуулж, сургалтын үйл ажиллагааг сайжруулахад анхааран хүүхэд, багачуудын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих зорилгоор спортын болон олон нийт рүү чиглэсэн бусад арга хэмжээнүүдийг хэрхэн явуулж буй арга туршлагаа танилцууллаа.


Тэргүүний байгууллага Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхтуяа байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулахад хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулж улмаар “Чанарын менежментийн тогтолцоо”-г нэвтрүүлсэн нь аймагтаа анхдагч сум болсон ажлын туршлагаасаа хуваалцсан юм.


Мөн 2022 оны тэргүүний агентлаг болох аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Э.Азжаргал албан хаагчдаа ажлын байранд дээр нь хөгжүүлэхэд түлхүү анхаарахаас гадна тэдний гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, байгууллагын дотоод зохион байгуулалт мөн иргэд, хүүхэд багачуудын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бусад байгууллага, хамт олныг уриалсан, олон нийтэд чиглэсэн эерэг нөлөөллийн үйл ажиллагаануудаа танилцуулсан ба тогтмол зохион байгуулж хэвшсэн байна.


Дэд байранд шалгарсан Дэлгэрцогт сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа бүрд нөлөөллийн ажлуудыг зохион байгуулснаар иргэдийн хандлагыг өөрчлөх улмаар сумын нийт иргэдээ мэдээ мэдээллээр хангахад онцгой анхаарч нэг бүрчлэн уулзалт зохион байгуулж ажилласан сайн туршлагаа танилцууллаа. Анх иргэдийн дунд явуулсан үйл ажиллагаанд зөвхөн төрийн албан хаагчид ирдэг байсан бол өдгөө үйл ажиллагаанд оролцогчдын 80-90 хувь нь иргэд хамрагддаг болсон ажээ.


Мөн энэхүү зөвлөгөөнд “Эйч ар консалтинг” фирмийн захирал н.Баярмагнай хүний нөөц бол байгууллагын үнэт зүйл бөгөөд тухайн хамт олныг удирдах албан тушаалтан манлайлал, удирдахуйн ур чадвараа тогтмол сайжруулах зайлшгүй шаардлагатайг онцлоод ажлын байранд тавигдах мэргэжлийн болон ерөнхий чадварын ялгаа, Toxic удирдагчийн шинж чанарыг тодорхойлох, үржүүлэгч ба хуваагч удирдагчийн ялгаа зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.





Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа