Мэдээ, мэдээлэл

БАРУУН БҮСИЙН СУМДЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН “ХАМТДАА ХӨГЖЬЕ” БАГА ЧУУЛГАН БОЛЛОО

Дундговь аймгийн баруун бүсийн сумдын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Хамтдаа хөгжье" бага чуулганыг энэ сарын 3-нд Эрдэнэдалай суманд зохион байгууллаа.


Чуулганд Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэлгэрхангай, Хулд, Эрдэнэдалай сумдын хөгжлийн бэрхшээлтэй 70 гаруй иргэн оролцож, сургалт мэдээлэл, хэлэлцүүлэгт оролцов. Бага чуулганыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нээж, холбогдох албаны хүмүүс оролцов.


Энэ үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, “Их үйлсийн бүтээмж” ХХК хамтран “Өсөх хандлага” хувь хүний хөгжил, суурь мэдлэг олгох сертификаттай сургалт, “Асуудлаас боломж” хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч 20 иргэн цагаан идээ, эсгий урлал, хялгасан эдлэл, шүрэн урлал, монгол дээл хувцас, тэмээний ноосон хувцасны үзэсгэлэн худалдаа гаргаж, харилцан туршлага солилцжээ.


Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч О.Доржханд 21 иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө, “Гэрэлтдэг ертөнц” ТББ-ын хөдөлмөрийн биржийн мэргэжилтнүүд оролцогчдод ганцаарчилсан зөвлөгөө өгч, “Хос хангай өлзийт” ХХК ортопед болон тусгай хэрэгсэл олгож үйлчиллээ.


“Хамтдаа хөгжье” бага чуулганы спортын тэмцээний

Суугаа волейболын төрөлд:

1-р байр - Эрдэнэдалай сум

2-р байр - Дэлгэрхангай сум

3-р байр - Хулд сум


Даамны эрэгтэй төрөлд:

1-р байр - Эрдэнэдалай сумын иргэн Р.Энхбаяр

2-р байр - Дэлгэрхангай сумын иргэн Ц.Бат-Өлзий


Даамны эмэгтэй төрөлд:

1-р байр - Сайнцагаан сумын иргэн Б.Гантуяа

2-р байр - Хулд сумын иргэн О.Саранчимэг нар тус тус эзэлжээ.




Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа