Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, САНХҮҮГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монгол Улсад санхүүгийн алба үүсэж хөгжсөний 112 жилийн ой, “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдөр”-ийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, ажлын хүр дүн, мэдлэг ур чадвараараа манлайлан ажилласан шилдгүүдээ тодрууллаа.


Баярын хуралд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын Газрын дарга Л.Доржбат, Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор, Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын Дундговь салбарын тэргүүн Р.Мөнхтогтох, Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын Дундговь салбарын Зохицуулах зөвлөлийн гишүүн Г.Энхтайван нар оролцов.


Дундговь аймгийн 2023 оны “Шилдэг нягтлан бодогч”-оор Баярбаатарын Энхдөл, “Шилдэг санхүүч”-ээр Дорждавгын Ганмягмар, “Шилдэг санхүүгийн мэргэжилтэн”-ээр Нямцэрэнгийн Сүхбаатар, “Шилдэг эд хариуцагч”-аар Төмөртогоогийн Болд нар тус тус шалгарчээ. 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа