Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Аймгийн Онцгой комиссын хурал өнөөдөр хуралдаж, шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу сумдад ажилласан зургаан ажлын хэсэг нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж, хэлэлцсэний үр дүнд дараах шийдвэрийг гаргалаа.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСГҮҮД СУМДАД АЖИЛЛАВ

Аймгийн Онцгой комиссоос томилсон зургаан ажлын хэсэг энэ сарын 23-26-ны өдрүүдэд бүх сумдад ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнд зудын эрсдэл, даван туулах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, малчид иргэдтэй уулзалт зохион байгуулж, эмнэлгийн анхан шатны болон мал эмнэлгийн үйлчилгээг үзүүллээ.

ЭНЭ ОНД САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТАД НИЙТ 208 БАЙГУУЛЛАГЫГ ХАМРУУЛНА

Төсвийн тухай хуульд заасан цаглаврын дагуу төсөв захирагч нарын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн хэрэгжилтэд аудит хийх ажил эхэлж нээлтийн хурлыг Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас энэ сарын 25-нд зохион байгууллаа.

“БОЛОВСРОЛД ХАМРАГДАЛТЫГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ”-ИЙН ХУРАЛДАВ

Дундговь аймгийн “Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-ийн энэ оны анхдугаар хурал 83.3 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах, иргэд олон нийтэд нөлөөлөх, багш, эцэг эхийг чадваржуулах чиглэлийн хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэлээ.

АНГЛИ ХЭЛНИЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЦАХИМ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Энх тайвны Корпус /Peace corps/ байгууллагаас зарлагдсан Цахим хөтөлбөр /Virtual program/-ийн сонгон шалгаруулалтад аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутгийн төрийн албан хаагчдад англи хэлний сургалт авах санал хүргүүлсний дагуу тус саналыг хүлээн авч Энх тайвны Корпусаас англи хэлний үнэ төлбөргүй цахим сургалтыг зохион байгуулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЗУРГААН АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАНА

Аймгийн нийт нутгаар цас орж, өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 23-ны өдрөөс сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцах, сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор зургаан ажлын хэсгийг ажиллуулахаар шийдвэрлэжээ.

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хоёрдугаар хурал есөн гишүүний ирцтэй танхимаар хуралдаж, 12 асуудлыг хэлэлцэв. Хурлаар Аймгийн хошой аварга малчин өрх, аварга малчин өрх, саальчин, тэмээчин, тариаланчдыг шалгаруулж, “Улсын хошой аварга малчин”, “Улсын аварга малчин өрх”-д хүндэтгэл үзүүлэх, хурдан морь уяачдад “Аймгийн Алдарт уяач” цол олгох тухай тус тус хэлэлцлээ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр буюу 01 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат шинээр ашиглалтад орсон аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй танилцан, хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухтай байдал, тохижилт, дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн нөхцөл байдлыг биечлэн үзэж нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэх талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Энхзоригттой

ДУНДГОВЬ АЙМГААС 2023 ОНЫ УЛСЫН АВАРГА МАЛЧИД ТОДОРЧЭЭ

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр ажил хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж "УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН"-аар

ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦСАА ӨМСӨЖ ХЭВШҮҮЛЭХ УРИАЛГА ГАРГАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Дуу хуур, өв соёлын өлгий Дундговьчууд Үндэсний өв соёлоо тээх, түгээн дэлгэрүүлэх, хадгалж үлдэх зорилгоор аймгийн Засаг даргын 2024 оны 02 тоот захирамжаар сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт Үндэсний хувцсаа өмсөх өдөр болгон уриалга гаргаснаар энэ сарын 17-нд аймаг, сумдын төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд тус уриалгад нэгдлээ.

АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУД БОЛОН ДУНДГОВЬ НУТГААС ТӨРӨН ГАРСАН АЛДАРТАН ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгаас сонгогдон Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл хэрэгт оролцсон депутатууд болон 2023 онд Монгол улсын гавьяат хэмээх эрхэм хүндэт цолыг хүртэж, нутаг орныхоо нэрийг дуурьсгасан алдартан гавьяатуудтай энэ сарын 12-ны өдөр уулзалт зохион байгуулж, хүндэтгэл үзүүлээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа