Аймгийн Засаг даргын Тамгын газар Статистикийн хэлтэс хамтран сумдын багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, статистик хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 11-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад 15 сумын 79 албан хаагч оролцов.
Сургалтаар Үндэсний статистикийн хорооноос Мал, тэжээвэр амьтдын тооллогын зохион байгуулалт, мэдээллийн чанар сайжруулахад анхаарах асуудлаар илтгэлүүдийг тавьсан бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат аймаг орон нутагт хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийсэн юм. Мөн мал тооллогын маягтын архивлалт, багийн түвшинд иргэдийн оролцоог хангах талаар, 2023 оны зуншлагын тойм, бэлчээрийн даац багтаамж, өвөлжилтийн нөхцөл байдал, малын вакцинжуулалт, цэргийн тоо бүртгэл, цэрэг татлагын талаар цаг үеийн болон шаардлагатай мэдээ, мэдээллүүдийг хүргэжээ.
Түүнчлэн энэ үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат сургалтад оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлэн, тэдний санал хүсэлтийг сонссон байна.
Сургалтын үеэр Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат багийн Засаг дарга нарт 400 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, 66 багийн даргад иж бүрэн зөөврийн компьютер, 40 багийн Засаг даргад туулах чадвар сайтай мотоцикл гардууллаа.