“И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлайгаар ахлуулсан баг 11-р сарын 27-оос 12-р сарын 1-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллав.
Энэ үеэр төрийн 28 байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийсэн бөгөөд E-Mongolia системд нэвтэрсэн 28 үйлчилгээг дахин загварчилж, шинээр нэвтрүүлэх 22 үйлчилгээний судалгааг авсан байна.
Мөн ахмад настнуудад "Ухаалаг утасны хэрэглээ, E-Mongolia аппликэйшн ашиглалт" сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Түүнчлэн “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын сургагч багш Б.Доржжагдаг E-Mongolia системийн танилцуулга болон 3.0 нэмэлт үйлчилгээ зэрэг агуулгыг багтаасан сургалтыг орсон аж. Үүний зэрэгцээ Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn ашиглалтын сургалтыг Салбар дундын зохицуулалтын газрын шинжээч С.Алтанцэцэг удирдан зохион байгуулж тус аймгийн төрийн байгууллагуудын 38 шийдвэрлэх албан тушаалтныг хамруулжээ.
Энэ сарын 1-ний өдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, томилгоот хугацаанд хийсэн ажлын тайлантай танилцаж, санал бодлоо солилцлоо.