Монголын Шагайн харвааны холбооноос "Монгол бахархлын өдөр"-т зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний шагайн харвааны тэмцээн энэ сарын 2, 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болжээ.
Тэмцээнд 80 гаруй багийн 700 орчим харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдсөн бөгөөд Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Монгол улсын хошой мэргэн Цогбадрахын Отгонбаяр ахлагчтай "Дэлгэрэх бүрд" ХХК-ийн "Бүрд" баг амжилттай оролцож, Дэд байрт шалгарсан байна.