Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдаан өнөөдөр 10.00 цагаас танхим болон цахимаар 91,9 хувийн ирцтэйгээр хуралдаж эхэллээ.
Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ нээж хуралдааны дотоод журам, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулан төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.
Хуралдаанаар дараах 18 асуудлыг хэлэлцэн баталж, тогтоол шийдвэрүүдийг гаргах юм.
1. Аймгийн ИТХ-ын ажлын албаны тайлан
2. Дундговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг хэлэлцэх тухайДундговь аймгийн хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэх тухай
3. Дундговь аймгийн хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөө батлах тухай
4. Дундговь аймгийн 2024 оны төсөв батлах тухайАймгийн 2024 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлт
5. “Ид шидийн орон Дундговь” хүүхэд хөгжил хамгааллын төвийн 2023 оны тайлан
6. 2024 оныг хүүхэд, гэр бүлийн хамгааллын жил болгон зарлах тухай
7. “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”-ийн төлөвлөгөөний тайлан
8. Дундговь аймгийн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”-ний 2023 оны тайлан
9. Дундговь аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын дүгнэлт
10. Мандалын гэгээ хот тохижуулах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын цалинг нэмэгдүүлэх тухай
11. Дундговь аймгийн сумдын Эмийн эргэлтийн сангуудыг татан буулгах тухай
12. 2024 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын саналыг хэлэлцэх тухай
13. Газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг уламжлах тухай
14. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
15. Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хаус хороолол” ерөнхий төлөвлөгөө батлах тухай
16. Дундговь аймгийн Өлзийт сумын Цагаан суваргын байгалийн үзэсгэлэнт газарт төлбөр хураамж тогтоох тухай
17. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Гөлтгөнийн уурхайн тээвэрлэлтийн маршрутыг өөрчлөх тухай
18. Үндсэн хөрөнгө балансаас баланст шилжүүлэх, үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай, үндсэн хөрөнгөд үнэлгээ тогтоож худалдах, үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах тухай өмчийн харилцааг зохицуулах нийт 27 асуудал