Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР МАНДАЛ СУРГУУЛИЙН БАГШ НАР ЯПОН УЛСАД ТУРШЛАГА СУДАЛЛАА

Дундговь аймаг 2023 оныг Боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх жил болгон зарласнаас гадна, "Хүний нөөцийг дэмжих хөтөлбөр"-т тусгагдсан “ЕБС-ийн багш нарыг гадаадад туршлага судлахад дэмжлэг үзүүлэх” ажлын хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Мандал сургуулийн 6 багш 11-р сарын 21-28-ны өдрүүдэд Япон улсад туршлага судлаад ирлээ.


Хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаас нийт 30 багш 2 групп болж явсан бөгөөд Япон улсын Осака мужийн бага, дунд, ахлах сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаа, үдийн хоолны онцлог, боловсролын газрын хамтын ажиллагаа, шүдний эмч нарын сургуулийн орчинд ажиллаж буй туршлага, үр дүнтэй танилцаж, Сакурадани бага сургуулийн 150 жилийн ойн ёслолын үйл ажиллагаанд оролцсон байна.


Мөн хөтөлбөрийн хүрээнд оролцогчдыг Хигаши Осака хотын захирагч Нода, Хигаши Осака хотын боловсролын газрын дарга Фүрүкава, боловсролын газрын эрүүл мэнд, үдийн цайны мэргэжилтэн Нишимори, сургууль, багш нар хариуцсан мэргэжилтэн Шимизү нар болон Хигаши Осака хотын зүүн бүсийн сургуулийн шүдний эмч нарын холбооны тэргүүн Фүжишима нар хүлээн авч уулзан туршлагаасаа хуваалцжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа