Мэдээ, мэдээлэл

“ӨЛЗИЙТ МАНДАЛ” ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ШИНЭ ӨРГӨТГӨЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

“Өлзийт мандал” өрхийн эрүүл мэндийн төвийн анхны суурь нь 2001 онд тавигдаж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Одоогоор Сайнцагаан сумын 7,8,9-р багийн 6000 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд барилга байгууламжийн багтаамжийн асуудалтай нүүр тулаад байсан юм.


Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор MASAM-2 төслөөс санаачлан, иргэдийн дунд санал асуулга явуулж, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 960,6 сая төгрөгийн санхүүжилтээр өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэн, өнөөдөр нээлтээ хийлээ.


Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир болон холбогдох албаны хүмүүс, эмч, эмнэлгийн ажилтан, иргэдийн төлөөлөл оролцов.


Ийнхүү өргөтгөл хийснээр орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлага хангасан барилгатай болж, анхан шатны тусламж үйлчилгээг өргөжүүлэн, хүүхдийн товлолын вакциныг хийх, хэт авиа оношилгоо, лабораторийн шинжилгээ, өдрийн эмчилгээ зэрэг үйлчилгээний төрлөө нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа