Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өнөөдөр Дундговь аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтыг хоёр ээлжээр зохион байгууллаа. Шалгалтад 38 иргэн оролцохоос 31 шалгуулагч орж, урьдчилсан байдлаар нийт 4 шалгуулагч тэнцэн, төрийн албаны нөөцөд бүртгүүлэх боломжтой боллоо.

ТЭЖЭЭЛИЙН УЛААН БУУДАЙГААР МАЛ ТЭЖЭЭХ АРГА ТЕХНОЛОГИЙН ТАЛААРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Улаан буудайгаар мал тэжээх арга технологи болон Хаврын улиралд ядарч, доройтсон малыг тэжээж, тэнхрүүлэх сэдэвт сургалтыг Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран өнөөдөр цахимаар зохион байгууллаа. Сургалтад 15 сумын хөдөө аж, ахуй хариуцсан мэргэжилтэн, багийн Засаг дарга нар болон холбогдох албан хаагч нар оролцжээ.

ДОЛООН МЯНГАН МАЛЧИН ӨРХ ТУС БҮРД 10 КГ ГУРИЛ, 5 КГ ЦАГААН БУДАА ХУВААРИЛНА

Монгол улсын Засгийн газар, улсын Онцгой комиссын шийдвэрээр Дундговь аймгийн 7000 малчин өрхөд нийт 70 тонн гурил, 35 тонн цагаан будааг хуваарилсан. Тус гурил, будааг татан авах тээврийн зардлыг аймаг, сумдын Онцгой комиссоос шийдвэрлэж, сумдад тараах хуваарийг аймгийн батлан, малчин өрх тус бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будааг олгохоор болжээ.

ЗЭЭЛЭЭР ОЛГОЖ БУЙ ТЭЖЭЭЛИЙН УЛААН БУУДАЙГ ДУНДГОВЬ АЙМАГТ ТАТАН АВЧ БАЙНА

Монгол улсын Засгийн газраас малчдад 525 сая төгрөгийн өртөг бүхийн 750 тонн тэжээлийн улаан буудайг зээлээр олгосныг татан авалт хийж, сумдад хуваарилж байна.

“НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ-2024” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АЛХАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Залуучуудын хөгжлийн төвөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэх, тэдний эдийн засаг, сэтгэл санаа, бие махбод, бэлгийн эрх чөлөө хэрхэн зөрчигдөж буй, үүнийг таслан зогсооход нийгмийн ойлголт, хандлага, мэдлэгийг

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Аймгийн Засаг даргын зөвлөлийн гуравдугаар хурал энэ сарын 5-нд 11 гишүүний ирцтэй танхимаар хуралдлаа. Хурлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрт хаваржилтын байдал хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шуурхай штабыг 24 цагаар ажиллуулж шаардагдах зардлыг шийдвэрлэлээ.

САЙНЦАГААН СУМАНД “НЭГ БАЙГУУЛЛАГА – НЭГ МАЛЧИН ӨРХ” УРИАЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын захирамж, сумын Онцгой комиссын шийдвэрээр хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, шар усны үерт өртөх эрсдэлтэй, малын хорогдол ихтэй малчдад хүн хүч, сэтгэл санаа, эд материал, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор "Нэг байгууллага-Нэг малчин өрх" уриалгыг дэвшүүлжээ.

ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААЖ БАЙГАА ДАЙЧДЫН АР ГЭР, МАЛЧИН АЙЛ ӨРХӨД ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Дундговь аймгийн Засаг даргын шийдвэр, Батлан хамгаалахын сайд Дундговь аймгийн Засаг даргатай 2024 онд хамран ажиллах гэрээ, Дундговь аймгаас Зэвсэгт хүчний болон Дотоодын цэргийн анги салбарт цэргийн жинхэнэ алба хааж байгаа дайчдын ар гэр, малчин өрх айлд тусламж дэмжлэг үзүүллээ.

ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Япон улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга бөгөөд Соёл, мэдээллийн хэлтсийн дарга ИТО Ёрико, хэлтсийн ажилтан Б.Гэрэл нар хоёрдугаар сарын 29-нд Дундговь аймагт ажиллан, орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны санал солилцов.

ЦАСАНД БООГДСОН БОЛОН ШАР УСНЫ ҮЕРТ АВТАХ ЭРСДЭЛТЭЙ МАЛЧИН АЙЛ ӨРХҮҮДЭД НЭМЭЛТЭЭР АЖИЛЛАНА

Аймгийн Онцгой комиссын шуурхай штабын хурлаар Дундговь аймгийн хэмжээний шар усны үерийн аюулаас сэргийлэх эрсдэлийн үнэлгээг сум тус бүрээр гаргаж, аймгийн хэмжээнд цасанд боогдсон болон шар усны үерт автах эрсдэлтэй 12 сумын 261 өрх хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа тодрууллаа.

МАЛЧДАД ХҮРГЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД ШААРДЛАГАТАЙ ТӨСВИЙГ ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС САНХҮҮЖҮҮЛЛЭЭ

Аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн тул Эрүүл мэндийн газраас зудын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажлын хэсэг энэ сарын 27-29-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллав. Энэ үеэр ажлын хэсгийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа