Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГААС 2023 ОНЫ II ЭЭЛЖЭЭР ТАТАГДСАН ДАЙЧИД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ

Д.Сүхбаатарын нэрэмжит Дотоодын цэргийн 05 дугаар анги нь 1922 оны 07 дугаар сарын 16-ний өдөр Их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Дотоодыг хамгаалах газар нэртэйгээр нийслэл хүрээнд байрлаж байсан ардын журамт цэргийн нэгдүгээр морин хорооноос 13 шилдэг цэргийг сонгон авч тусгай тасаг бүрдүүлэн анх үйл ажиллагаа явуулж, эхэлснээр Дотоодын цэргийн түүхэн замнал эхэлсэн түүхтэй.


Түүхэн хугацаанд 1922-1929 онуудад тусгай салаа, суман, дивизон, 1930 онд тусгай морин хороо болон өргөжүүлж улмаар 1938 онд моторжуулсан хороо, 1940 оноос нам, төр засгийн тэргүүн, гадаадын хүндэт зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектын харуул хамгаалалтын үүрэг, 1953 онд тусгай батальон, 1954 онд тусгай хороо, 1955-1967 онд тусгай батальон, 1967 онд Тусгай батальон, тусгай хороо, 1988-1994 он хүртэл төр засгийн тэргүүн нарын гадуур хамгаалалт, дулааны цахилгаан станцуудын харуул хамгаалалтыг хариуцаж байгаад Засгийн газраас авсан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр улсын онц чухал объект болон Гяндан, Онцгой Чанга дэглэмтэй хорих ангиудын гадна хамгаалалтын үүрэг, Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын болгон хязгаарын цэргийн удирдах газарт харьяалуулж дахин хороо болгосон явдал нь тухай цаг үеийн олон улс, нийгмийн байдал, гүйцэтгэх үүргийн онцлогтой холбоотой байсан.


Одонт хороо нь удирдлагын хувьд 1940-1951 онд Хилийн ба Дотоодын цэргийн удирдах газрын II хэлтэст, 1989 оны 11-р сарын 27-ны өдрийн тушаалаар Дотоодын цэргийн хэлтэст тус тус харьяалагдаж байсан.


Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 225 дугаар тушаалаар тус ангийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын хоёрдугаар газар болгон өөрчилж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 280 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 05 дугаар анги болгон дахин байгуулсан байна.


Дундговь аймгаас 2023 оны II ээлжээр Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиудад алба хааж байгаа дайчид цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг 45 хоногийн хугацаанд амжилттай суралцаж 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Цэргийн тангаргаа өргөж эх орны хүү эр цэрэг боллоо. Тангаргийн баярын арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын ОНХБ, сургалтын офицер дэд хурандаа Ц.Баттулга оролцож аймгийн Засаг даргын мэндчилгээг хүргэж, гарын бэлгийг Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиудад алба хааж байгаа дайчдад гардуулж өглөө.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа