Мэдээ, мэдээлэл

“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГО” -ЫН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2022-2031” -г хэрэгжүүлэх хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2022 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг олон нийтэд танилцуулах ажлын хэсэг өнөөдөр Дундговь аймагт ажиллав.


Тус ажлын хүрээнд сургалт, мэдээллийг Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяраар ахлуулсан баг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдад танилцууллаа.



Энэ үеэр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Монгол Улсын Засгийн газрын тайланг Дундговь аймгийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга Ц.Мөнхбат болон хорооны гишүүдэд танилцуулсан байна. Мөн Жендэрийн салбар хорооны 2023 онд авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны мэдээллийг сонсож, 2024 онд аймгийн жендэрийн талаар баримтлах бодлого, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулах асуудлаар чиглэл, зөвлөмж хүргэжээ.


Түүнчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албатай 2023 оны тайлан мэдээллийг хүргэх асуудлаар болон Засгийн газрын тайланг танилцуулж, шинээр боловсруулагдан батлагдах аймгийн жендэрийн төлөвлөгөөнд идэвх санаачилгатай оролцох талаар харилцан мэдээлэл солилцсон аж.




Дэлхийн банкны дэмжлэгээр олон улсын төрийн бус байгууллагын санаачилга болох “Man Care” хөтөлбөрийг Монголд нутагшуулах чиглэлээр ажиллаж буй “Зөв Эрчүүд” ТББ-тай Хорооны ажлын алба хамтран ажиллаж, Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 12 дугаар ангийн 60 гаруй эрэгтэй сурагчдад холбогдох мэдээллийг хүргэсэн юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа