Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

Адаацаг суманд халаалтын үйл ажиллагаа доголдсон бөгөөд энэ сарын 19-ний өдрийн 9 цагаас халаалтыг бүрэн зогсоож, шугамын усыг шавхсан байна. Тус суманд нэгдсэн халаалтаар халдаг Соёлын төв, Цагдаагийн кабон, 4 аж ахуй нэгж, 8 айлын паар болон сургууль, Эрүүл мэндийн төвийн байрны зарим хэсгийн паар хагарч хөлдсөн зэрэг нөхцөл байдалтай байгаа юм.


Тус сумын ерөнхий боловсролын сургуульд 298 сурагч, цэцэрлэгт 106 хүүхэд суралцдаг. Одоогоор сургалтын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж, дотуур байрны 52 хүүхдийг гадуур гарган, эцэг, эх, гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгчээ. Сумын эрүүл мэндийн төвд одоогийн байдлаар 3 сартайгаас 3 насны 4 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.




Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 12 дугаар сарын 20-нд аймгийн Онцгой комиссын шуурхай штабын хурлыг зохион байгуулж, Адаацаг сумтай цахимаар холбогдон шаардлагатай арга хэмжээг авч ажиллах талаар хэлэлцлээ.


Сумын хэмжээнд нэгдсэн халаалтаар хангаж байсан “Алтай Авантур” ХХК-ийн халаалтын зуух байрлах ажлын байр дулаалгагүй, мэргэжлийн инженер, техникийн ажилтан байхгүй учраас дахин халаах боломжгүй болсон төдийгүй үйл ажиллагааг нь хүлээн авч ажиллуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага байхгүй байна.


Шуурхай хуралдаанаар Адаацаг суманд мэргэжлийн баг томилж ажиллуулан, шаардлагатай багаж техник, хөрөнгө мөнгийг яаралтай шийдвэрлэхээр болжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа