Мэдээ, мэдээлэл

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД АЙМАГ, НИЙСЛЭЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ САЛБАРЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нартай цаг үеийн асуудлаар өнөөдөр цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Цэвэлмаа нар оролцов.


Уулзалтын эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тус салбарын цаг үеийн мэдээллийг хүргэн, ирэх онд хамтран ажиллах үйл ажиллагааны талаар хамтран ярилцсан юм. Үүнд:

- 2024 оны 1 дүгээр сарын 1-ээс Нийгмийн даатгалын багц хуулиар Малчдын Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөхтэй холбоотой Малчдад мэдээлэл хүргэх

- Нийгмийн даатгалын өр авлагыг барагдуулах. Өр авлагаа барагдуулаагүй аж ахуй нэгжид хариуцлага тооцон ажиллах

- 2024 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих багц хууль батлахтай холбоотойгоор орон нутагт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөртэй болох, Залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжиж ажиллах

- Аж ахуйн нэгж, байгууллага Ахмадын тухай хуульд заасны дагуу “Ахмадын сан” байгуулахад анхаарч ажиллах

- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын алба хаагчдыг бүрэн хамруулахад анхаарч ажиллах

- Орон нутгийн камержуулалтын асуудалд анхаарах талаар чиглэл өглөө. Улсын хэмжээнд 2024 онд 6 дүүрэг, 7 аймаг Теле хяналтын төв байгуулах төсөв 2024 онд шийдвэрлэсэн бол 11 аймаг 2025 оны төсөв шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.

- 2023 оны 12 дугаар сарын 28-аас сургууль 1 сар амрахтай холбогдуулан хүүхдийн ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар аймаг, нийслэл дүүргийн Засаг дарга нартай санал солилцсон байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа