Энэ сарын 27-ны өдөр ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Боловсролын багц хуулийн танилцуулгыг Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, албан хаагчдад хүргэлээ.
Хуулийн шинэчлэлийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Дээд боловсролын бодлогын удирдлага зохицуулалтын газар, ахлах мэргэжилтэн Э.Чойсүрэн, Боловсролын ерөнхий газрын сургуулийн өмнөх боловсролын төсвийн хэрэгжилт, зохицуулалт, санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Г.Цэрэндулам, Боловсролын ерөнхий газар, Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын гоо зүйн боловсролын багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Т.Гэрэлтуяа, Боловсролын үнэлгээний төвийн, элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал нар танилцуулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар оролцож, багш, ажилчдад ажлын амжилт хүсэн, цаашид шинэчилсэн хуулийн хүрээнд улам их амжилтыг гарган, боловсролын манлайллаараа улсдаа тэргүүлэхийн тулд хичээнгүйлэн ажиллахыг уриалсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачлан хэрэгжүүлж буй “Их соёл - Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн 22 цэцэрлэг тус бүрд хоёр ширхэг зөөврийн компьютер, сургалтад зориулсан 50 ширхэг морин хуурыг цэцэрлэгийн удирдлагуудад гардуулжээ.