Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд “Оны онцлох хүүхэд” шалгаруулж, урамшуулан дэмжих үйл ажиллагааг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн бөгөөд Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит болгон 32 дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Дундговь аймгийн хэмжээнд энэ онд “Оны онцлох хүүхэд” шалгаруулалтын 8 төрөлд нийт 49 хүүхдийн материал ирснээс 19 хүүхдийг шалгаруулж, өнөөдөр шагналыг гардууллаа.
Мөн онцлох сурагчдаас гадна сумдын шилдэг 49 сурагчийг аймгийн Засаг даргын гарын бэлгээр урамшуулж байгаа бөгөөд 15 сумын төлөөлөл болох Сайнцагаан сумын онцлох 5 хүүхдэд бэлэг гардуулсан юм.
“Сурлагын амжилт” төрөлд - Цэгц билиг сургууль 11б ангийн сурагч Г.Эмүжин
“Урлаг, уран бүтээл” төрөлд - Эрдэнэдалай сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Ч.Өрнөлт
“Биеийн тамир, спорт” төрөлд - Эрдмийн далай цогцолбор сургууль 7а ангийн сурагч Д.Төвшинтөр
“Монгол ёс түүх, соёлыг өвлөн уламжлагч” төрөлд - Эрдмийн далай цогцолбор сургууль 12а ангийн сурагч Б.Сэрчмаа
“Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин” төрөлд - Эрдмийн далай цогцолбор сургууль 12в ангийн сурагч М.Одгэрэл
“Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс” төрөлд - Эрдмийн далай цогцолбор сургууль 12в ангийн сурагч М.Даваажаргал
“Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага” төрөлд Цэгц билиг сургууль 12а ангийн сурагч Н.Өрнөх
“Багийн амжилт” төрөлд - Эрдмийн далай цогцолбор сургуулийн Волейболын багийн Э.Анхзул, Н.Үүлэнцэцэг, Т.Баясгалан, Э.Солонго, М.Буянравжих, Ч.Бундмаа, Б. Лүмбэнгарав, Г.Нандинцэцэг, Б.Өлзийням, Б.Уранзаяа, А.Энхбүрэн, Ч.Ичинхорол нар шалгарчээ. Нийт сурагчдадаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэн ерөөе!