Тив, дэлхий, олон улс, улс орны хэмжээнд болсон спортын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, эхний гурван байранд шалгарсан баг тамирчид, багш дасгалжуулагчдад “Урамшууллын жишиг тогтоох журам”-ын дагуу өнөөдөр шагнал, урамшууллыг гардууллаа.
Аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/726 дугаар захирамжаар нийт 74 хүнд 37 сая 470 мянган төгрөгийн, А/508 дугаар захирамжаар нийт 7 хүнд 7 сая 700 мянган төгрөгийн урамшууллыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс олгохоор шийдвэрлэсэн юм.
Амжилт үзүүлсэн баг, тамирчид, дасгалжуулагчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!+30