Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны анхдугаар хурал 11 гишүүний ирцтэй танхимаар хуралдаж, гурван асуудал хэлэлцэв.
Хурлаар Монгол улсын аварга малчны материалыг хэлэлцлээ. Мөн Монгол улсын Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудад хүндэтгэл үзүүлэхэд шаардлагатай зардлыг шийдвэрлэжээ. Түүнчлэн төрийн дээд шагнал “Гавьяат” цол хүртсэн иргэдэд хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.