Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Монгол улсын Өсөх идэр, Үнэн зоригт, Цогт гарамгай Улсын харцага Л.Пүрэвжав аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад дэм болгон 2000 боодол өвсийг хандивлаж, өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өглөө. Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье!