Дундговь аймгийн Хөлбөмбөгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд айигийн Засаг дарга Ц.Мөнхбатын дэмжлэгтэйгээр Монгол улсын гавьяат эмч, спортын мастер Ш.Балжиннямын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах футзалын тэмцээнийг энэ сарын 6-ны өдөр Мандалговь хотноо зорион байгууллаа.
Тэмцээнд 10 багийн 82 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс "Капитрон" баг тэргүүн байр эзэлж, "Вард" баг дэд байрт шалгарссн бол "Лионс" баг гутгаар байрын эзэн болсон байна.
"Шилдэг тэгш тоглогч"-оор "Лионс" багийн тамирчин Г.Отгонбаатар, "Шилдэг хамгаалагч"-аар "Капитрон" багийн тамирчин Д.Шинэцогт, "Шилдэг хаалгач"-аар "Вард" багийн тамирчин Баяржаргал нар тус тус шалгарчээ.
Баг, тамирчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!