Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгаас сонгогдон Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл хэрэгт оролцсон депутатууд болон 2023 онд Монгол улсын гавьяат хэмээх эрхэм хүндэт цолыг хүртэж, нутаг орныхоо нэрийг дуурьсгасан алдартан гавьяатуудтай энэ сарын 12-ны өдөр уулзалт зохион байгуулж, хүндэтгэл үзүүлээ.
Одоогоос 32 жилийн өмнө буюу 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын их хурлын 430 депутат шинэ Үндсэн хуулийг баталж байжээ. Ард иргэдийнхээ төлөөлөл болон Дундговь аймгаас Б.Батмөнх, С.Энх-Амгалан, Г.Сампилноров, Ж.Адъяа, Д.Адъяа, С.Батмөнх, Ж.Хүүхэнбаатар, Г.Бөхчулуун, Ж.Тувааннайдан, З.Жанжаадорж, Т.Жагай, Ц.Бямба-Очир, Т.Тогоо, М.Моёор, Н.Шуураа, С.Халзанхүү, Д.Цэдэнбал нарын 17 депутат оролцон үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
Мөн 2023 онд Дундговь аймгаас гавьяат мал зүйч Ж.Очир, үйлчилгээний гавьяат ажилтан Ж.Шоотон, хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Б.Батмөнх, гавьяат уурхайчин С.Алтанхуяг, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Сайнжаргал, гавьяат хуульч Д.Зүмбэрэллхам, соёлын гавьяат зүтгэлтэн С.Алтанцэцэг, хөдөө аж ахуйн гавьяат ажилтан С.Ухна, гавьяат малчин С.Баатар, малын гавьяат эмч Л.Хүүхэнмөнх, шинжлэх ухааны гавьяат ажилтан Ц. Володя, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Энхжаргал, гавьяат жүжигчин Д.Лхагвадорж нар төрөн гарчээ.+4See Insights and AdsBoost postAll reactions:4040