Мэдээ, мэдээлэл

ОТРЫН ЯВУУЛЫН ШТАБ АЖИЛЛАВ

Аймгийн Онцгой комиссын 2024 оны ээлжит хоёрдугаар хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Өлзийт сумын Буянт багийн иргэд болон отроор яваа, уруудсан малаа эрэн хайж байгаа малчдад эрүүл мэндийн тусламж, өвс, бензин, хүнсний тусламжийг үзүүллээ.


Ажлын хэсэгт аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Өлзийт сумын ЗДТГ-ын алба хаагчид оролцсон бөгөөд Буянт багийн нутагт өөрийн аймгийн 7 сум, Өмнөговь аймгийн 5 сумын нийт 10 мянга гаруй адуу оторлож байгаагаас гадна уруудаж ирсэн олон тооны адуу байгаа аж.


Тухайн нутагт цасны зузаан ихсэж, малын хоол муудсанаас мал олноор хорогдох, мөн Дорноговь аймгийн нутаг руу малаа уруудуулж алдсан хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Цаашид малын сэг, зэмийн үлдэгдэл их гарах учир эрт үед нь мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлт хийх, уруудсан адууны араас шаардлагатай сумдыг нэгдсэн зохион байгуулалтаар адуу хумианы ажил зохион байгуулах шаардлага байгаа талаар тус ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын Шуурхай штабт танилцуулсан бөгөөд цаашид авах хэмжээг төлөвлөж байна.


Мөн нутгийн иргэдээс үүрэн телефоны сүлжээнд өргөтгөл хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд холбогдох байгууллагад уламжлах юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа