Аймгийн Онцгой комиссын шуурхай штабын хурлаар Дундговь аймгийн хэмжээний шар усны үерийн аюулаас сэргийлэх эрсдэлийн үнэлгээг сум тус бүрээр гаргаж, аймгийн хэмжээнд цасанд боогдсон болон шар усны үерт автах эрсдэлтэй 12 сумын 261 өрх хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа тодрууллаа.
Тус хурлын үеэр сумдын шуурхай штабт өрхүүдийг эрэмбэлж үнэлгээ хийх, маршрут гаргах чиглэл өгчээ. Дээрх ажлын хүрээнд аймаг, сумдын Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн анги, бүлгүүд, аймгийн агентлагуудын албан хаагчдыг болон Зэвсэгт хүчний жанжин штабаас нэмэлт хүчээр ирэх албан хаагчдыг сумдад хуваарилан, ажиллаж эхэллээ.