Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын хүсэлтээр хаваржилт хүндэрсэн байгаа Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт, Луус, Өндөршил, Гурвансайхан сумдын Тамгын газарт 100 километрээс бага гүйлттэй, орон нутагт туршигдсан, хэрэглээнд нэвтэрсэн, өвөл, зуны есөөс доошгүй дугуйтай, баталгаат хугацаатай автомашинуудыг өнөөдөр гардууллаа.
Монгол улсын Засгийн газар, улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комиссоос иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, зудын нөхцөлд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хаваржилтын нөхцөл байдлыг даван туулах хүрээнд үе шаттай шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байна.