Мэдээ, мэдээлэл

ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААЖ БАЙГАА ДАЙЧДЫН АР ГЭР, МАЛЧИН АЙЛ ӨРХӨД ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Дундговь аймгийн Засаг даргын шийдвэр, Батлан хамгаалахын сайд Дундговь аймгийн Засаг даргатай 2024 онд хамран ажиллах гэрээ, Дундговь аймгаас Зэвсэгт хүчний болон Дотоодын цэргийн анги салбарт цэргийн жинхэнэ алба хааж байгаа дайчдын ар гэр, малчин өрх айлд тусламж дэмжлэг үзүүллээ.



Өмнөх оны II ээлжээр Зэвсэгт хүчний болон Дотоодын цэрэг, хилийн цэрэгт цэргийн жинхэнэ алба хааж байгаа хугацаат цэргийн ар гэр болох өвөлжилт хүндэрсэн Сайнцагаан сумын 4, Дэлгэрцогт сумын 3, Луус сумын 3 малчин өрхийг эргэж, тусламж, дэмжлэг үзүүлсэн байна.


Тус ажлын хүрээнд дайчдын ар гэрийн төлөөллийг анги байгууллагатай утсаар холбож яриулсан бөгөөд аймгийн Засаг даргын тусламжийн зүйлсийг гардуулсан юм.




Энэхүү ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалтын бэлтгэл, сургалтын офицер дэд хурандаа Ц.Баттулга, ЗХ-ний 278 дугаар байгууламжийн захирагч дэд хурандаа Х.Аскербек нар зохион байгуулж, ЗХ-ний 278 дугаар байгууламжийн офицер ахлагч нар болон цэргийн албыг биeээр дүйцүүлэн хаагч иргэдтэй хамтран цасанд дарагдсан айлуудын гэр, хашаа, саравчийг цаснаас гаргах ажлуудыг гүйцэтгэжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа