Мэдээ, мэдээлэл

БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 315 ТОНН ХОГ, ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Аймгийн Засаг даргын 2024 оны 11 сарын 01-ний өдрийн А/787 дугаар захирамжаар Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 2-ны өдөр зохион байгууллаа.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨХӨӨР ПҮРЭВИЙН БҮРЭНЖАРГАЛ ТОМИЛОГДЛОО

Пүрэвийн Бүрэнжаргал нь 1985 онд төрсөн. Цагаандэлгэр сумын уугуул Боловсрол: 1991-1999 онд Цагаандэлгэр сумын 8 жилийн сургууль 1999-2001 онд Дундговь аймгийн 1-р 10 жил /Бүрэн дунд/ 2001-2005 онд Сэрүүлэг дээд сургууль /Бизнесийн удирдлага/ 2016-2017 онд Удирдлагын академи /Төрийн удирдлага – Төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэл/ 2022-2024 онд МУИС – Бизнесийн сургууль /Санхүүч/

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧООР ЦЭДЭНБАЛЫН АРИУНБАЯРЫГ ТОМИЛЛОО

Боловсрол: “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль /Бүрэн дунд/ Хөдөө Аж Ахуйн Их сургууль, Эдийн засаг, бизнесийн сургууль /Бизнесийн менежмент/ бакалавр Хөдөө Аж Ахуйн Их сургууль, Эдийн засаг, бизнесийн сургууль /Бизнесийн удирдлага/ магистр Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургууль /Эрх зүйч/ бакалавр

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.ЛХАГВАБААТАРЫГ ТОМИЛЛОО

Аймгийн Засаг даргын захирамжаар Б.Лхагвабаатарыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

ЯПОН УЛСЫН ЖАЙКА-ИЙН ҮДИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Япон улсын ЖАЙКА-ийн Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийн дэд удирдагч Акияма Ёшико тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 3-5-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж байна. Энэ өдрүүдэд Төрийн худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Б.Сүнжидмөнхтэй хамтран Дундговь аймгийн 15 сумын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч, нярав зэрэг 110 орчим албан хаагчдад хоолны худалдан авалтад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар сургалт зохион байгуулах юм.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанаар шинээр томилогдсон аймгийн Засаг даргын Зөвлөх, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга нарыг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун танилцуулж, цаг үеийн ажлын талаар мэдээлэл сонсох, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар үүрэг чиглэл өгөх хуралдааныг аймгийн Засаг дарга удирдан явууллаа.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Н.ӨЛЗИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН XXII ОЛИМПИАД ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

МУГБ Н.Өлзий багшийн алдрыг мөнхжүүлэх, орон нутгийн багш, сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлж, бодлого бодох чадварыг сайжруулах, математикийн шилдэг сургалттай сургуулиудтай арга туршлагаа солилцох нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд зохион байгуулж буй математикийн XXII олимпиад 11 сарын 02-ны өдөр Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрт нээлтээ хийлээ.

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЗУРААЧ, УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Ц.БАЙДЫ ЗУРААЧИЙН "ӨГҮҮЛЭМЖ" НҮҮДЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын уран зургийн галерей, Дундговь аймгийн музейтэй хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Ардын зураач, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ц.Байды зураачийн "ӨГҮҮЛЭМЖ" нүүдлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.

МАРГААШ БУЮУ 11 САРЫН 02-НД БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА

Аймгийн Засаг даргын 11 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар Сайнцагаан сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР САМДАННЯМЫН МӨНХЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны шийдвэрээр Дундговь аймгийн Засаг даргаар Самданнямын Мөнхчулууныг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал уламжилсан.

“ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2024-2027)”-Г ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо, Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг зохион байгуулж байна.

ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРОО, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Хяналт, үнэлгээний үндэсний хороо, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Монгол Улсын хөгжлийн бодлогын хэрэгжилт, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, мониторинг хийх арга хэлбэрийг өөрчлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үр дүнд суурилсан үнэлгээ мониторингийн тогтолцоог хөгжүүлэх шинэчилсэн ЖУРМЫН ТӨСӨЛ-ийг танилцуулахтай холбогдуулан орон нутгийн төрийн албан хаагчдад мэдээлэл өгөх, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа