Аймгийн Засаг даргын зөвлөлийн гуравдугаар хурал энэ сарын 5-нд 11 гишүүний ирцтэй танхимаар хуралдлаа.
Хурлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрт хаваржилтын байдал хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шуурхай штабыг 24 цагаар ажиллуулж шаардагдах зардлыг шийдвэрлэлээ. Мөн “Малчдад тэжээлийн будаа хүргэх ачаа тээвэр” ажлыг гэрээ байгуулан, тээврийн зардлын 50 хувийг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэжээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман улсад болох “International Basketball Tournment Berlin-Moabit 2024” тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн 10а ангийн сурагч Э.Маргад-Эрдэнэд дэмжлэг үзүүлэхээр болсон байна.