Мэдээ, мэдээлэл

“НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ-2024” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АЛХАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Залуучуудын хөгжлийн төвөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэх, тэдний эдийн засаг, сэтгэл санаа, бие махбод, бэлгийн эрх чөлөө хэрхэн зөрчигдөж буй, үүнийг таслан зогсооход нийгмийн ойлголт, хандлага, мэдлэгийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх зорилгоор “Нэг тэрбумаараа тэмцье” эмэгтэйчүүдийн эрх чөлөөний алхалтыг өнөөдөр зохион байгууллаа.



Тус эрх чөлөөний алхалтад төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн 200 гаруй албан хаагч болон иргэд, сурагчдын төлөөлөл оролцож, үзэл бодол, үйл хөдлөлөөрөө нэгдсэн юм. НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ 2024 – “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ" алхалтыг орон нутагтаа хамтран зохион байгуулсан Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар Дундговь аймаг дахь Цагдаагийн газар, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбар зөвлөл, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд сайн дурын идэвхтнүүддээ талархал илэрхийлье.



Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа