Монгол улсын Засгийн газраас малчдад 525 сая төгрөгийн өртөг бүхийн 750 тонн тэжээлийн улаан буудайг зээлээр олгосныг татан авалт хийж, сумдад хуваарилж байна.
Тус улаан буудайн татан авалтын тээврийн зардалд шаардлагатай 98,7 сая төгрөгийн 53,1 саяыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн зардлыг тухайн сумдын Засаг дарга нар хариуцах юм.