Мэдээ, мэдээлэл

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Энэ сарын 20-нд аймгийн Засаг даргын зөвлөлийн дөрөвдүгээр хурал 10 гишүүний ирцтэй танхимаар хуралдлаа. Хурлаар 5 асуудлыг хэлэлцэв. Үүнд:


"Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил"-ийн хүрээнд “Багш нарыг багаар нь урамшуулах” удирдамжийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан багш нарыг нийт 300 сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэж, 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлж, болзол хангасан 41 багшид 109 сая төгрөгийн урамшуулал олгосон юм.


Энэ хичээлийн жилд мөн дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, хурлаар “Багш нарыг багаар нь урамшуулах журам”-ыг танилцуулан, баталлаа. Мөн 2023-2024 хичээлийн жилд аймгийн Засаг даргын санаачилгаар “Сүү хөтөлбөр”-ийг 15 сумын сургуульд хэрэгжүүлж, 1-5'р ангийн сурагчдад, хичээлийн 5 өдрийн 3 өдөрт нь 120 грамм сүү өгч байгаа билээ. Ирэх хичээлийн жилд тус хөтөлбөрийг цэцэрлэгүүд дээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, зөвлөлийн хурлаар цэцэрлэгийн хүүхдийн сүүний тооцоог танилцуулсан байна.


Хурлын үеэр Дорнод аймагт болох идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд оролцох баг тамирчид, Өмнөговь аймагт зохион байгуулах Говийн бүсийн бизнес эрхлэгчид эмэгтэйчүүдийн чуулганд Дундговь аймгаа төлөөлөн оролцох бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд, аймгийн аварга шалгаруулах Шатрын тэмцээнд тус тус дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн малчин өрхөд эмийн багц олгох асуудлын хэлэлцэв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа