Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс агентлагуудын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр байгууллагуудын хэвлэл мэдээлэл болон тайлан мэдээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нээж, төрийн бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгөн, албан хаагчдыг санаачилгатай, чармайлттай ажиллахыг хүсэв.
Тус сургалтыг "Цахим албан хаагч ба мэдээллийн аюулгүй байдал", Байгууллагын ил тод байдлыг сайжруулахад анхаарах асуудал, Өргөдөл гомдлын бүртгэл, тайлагналтад анхаарах асуудал, Цахимаар үзүүлж буй төрийн үйлчилгээнд анхаарах асуудал, Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний төлөвлөлт болон тайлагналт, Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, үнэлж, дүгнэх аргачлал сэдвүүдээр явуулж, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлсэн аймгийн Цагдаагийн газар болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудын үйл ажиллагаатай танилцах замаар тус байгууллагууд дээр зохион байгуулсан юм.