Монгол улсын Ерөнхийлөгчийн “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Монголын Хөлбөмбөгийн холбоо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа билээ.
“Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн “Дасгалжуулагч багшийн боловсрол” дэд хөтөлбөр дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Дундговь аймагт хэрэгжиж байна.
Хөтөлбөрийн хүрээнд 15 сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарт зориулсан FIFA Football for schools аппликейшн дээр үндэслэн, онол, практик хосолсон Монголын Хөлбөмбөгийн холбооны “D” ангиллын 3 хоногийн сургалтыг Мандалговь хотноо зохион байгуулав.See translation+36