Зуун буудалт даамны спортыг сурталчлан дэлгэрүүлэх, Дундговь аймгийн даамчдын ур чадварыг дээшлүүлэх, аймгийн аварга тамирчдыг тодруулах зорилгоор аймгийн Биеийн тамир, спортын газар, Монголын даамны холбооны Дундговь аймаг дахь салбар зөвлөл, С.Таня агсны гэр бүл үр хүүхдүүд, С.Таня багш сан, 1991 онд төгссөн С.Таня багштай Г.Эрдэнэбаяр даргатай 10е ангийн хамт олон, Дундговь аймгийн Эрдмийн далай цогцолбор сургууль хамтран Спортын мастер С.Таня багшийн нэрэмжит Аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 100 буудалт даамны тэмцээнийг энэ сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, “Таня багш сан”-ийн тэргүүн Д.Оюунгэрэл нар оролцсон бөгөөд С.Таня багштай 1991 оны төгсөлтийн 10е ангийн хамт олон тэмцээний зардлыг бүрэн хариуцан, зохион байгуулж байна.
Тэмцээнд 14 байгууллагын эрэгтэй 27, эмэгтэй 15 тамирчин оролцож, хоёр өдрийн турш оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Нийт тамирчдадаа амжилт хүсье!