Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭНД 22 БАГИЙН 176 ХАРВААЧ ОРОЛЦОЖ БАЙНА

Юнескогийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Монголын Үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болох шагайн харвааг нийтэд дэлгэрүүлэх, Монгол шагайн харвааны уламжлалт ёс жаягийг залуу хойч үедээ өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Биеийн тамир, спортын газраас Дундговь аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн Шагайн харвааны тэмцээнийг энэ сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ.



Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр оролцож, Үндэсний их өв соёл болох шагайн харвааг хөгжүүлэн, сонирхогчдын цар хүрээг тэлж буй нийт харваачдадаа болон залуу хойч үедээ өвлүүлэн, үлгэрлэж буй ахмад харваачдад талархал илэрхийлэн, амжилт хүсэв.




Тэмцээнд багийн харваа болон цуваа харваа төрлөөр 13 сумын 22 багийн 176 тамирчин оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Харваачдын хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байх болтугай.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа