“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2024”-ийн нээлтийн үйл ажиллагаанд төрийн байгууллага, аж ахуй нэгжийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх комиссын 60 гаруй албан хаагч хамрууллаа. Энэ жил тус аяныг ‘Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе‘ уриан дор улс орон даяар зохион байгуулж байна.
Нээлтийн үеэр аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат “Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын жил болон аймгийн хэмжээнд баримталж буй ХАБЭА-н бодлогын хүрээнд 2024 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, батлагдсан төсвийн талаар мэдээлэл хүргэлээ.
Энэ онд “Ослыг тэглэе” тусгай арга хэмжээнд 17.1 сая, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтад 10.0 сая, ХАБЭА-н үзлэгт 2.0 сая төгрөгийг тус төсөвлөжээ. Иймд аймгийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг, сургалтыг зохион байгуулж 2024 онд энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажилласан байгууллагыг шалгаруулан урамшуулахаа мэдэгдсэн юм.
Мөн аяны нээлтэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Нямсүрэн “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ”, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мөнхчулуун “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын үйл ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгууллаа.