Хүүхэд хамгааллын тухай хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхбат нар иргэд, олон нийттэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Дундговь аймгийн 130 төрийн албан хаагч танхимаар, сумдын хамтарсан багийн 120 гишүүд цахимаар оролцов.
Энэ үеэр Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар Хүүхдийн эрхийн хэрэгжилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Баярсайхан Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын жилийн ажлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тус тус мэдээлэл өгсөн байна.