Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газрын удирдлагууд Ашигт малтмал, Газрын тосны газрын Говийн бүсийн төлөөлөгчийн газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй энэ сарын 15-ны өдөр уулзалт хийлээ.
Энэ үеэр Говийн бүсийн төлөөлөгчийн газрын жилийн ажлын төлөвлөгөө тайланг танилцуулан, 2024 онд Дундговь аймгийн уул, уурхайн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, геологи, уул, уурхайн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцон, Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын алт, мөнгөний уурхайн үйл ажиллагаатай танилцав. Уулзалтын үр дүнд Дундговь аймагт “Говийн бүсийн хариуцлагатай уул, уурхай” чуулга уулзалтыг зохион байгуулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий зарим сумдад орон нутагт өгөөжтэй, хариуцлагатай уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний сургалтыг зохион байгуулахаар болжээ.
Уулзалтад Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М. Анхбаяр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван болон холбогдох мэргэжилтнүүд, Ашигт малтмал, Газрын тосны газрын Говийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга Э.Ганхуяг, мэргэжилтнүүд оролцсон юм.See translation+3