Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг "Мөрөөдлийн гоол - 2024" хөлбөмбөгийн тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Аймгийн хөлбөмбөгийн холбоо хамтран энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Эрдмийн далай сургуулийн гадаа талбайд зохион байгууллаа.
Тэмцээнд аймгийн төвийн Эрдмийн далай, Говийн ирээдүй, Хүмүүнлэг, Мандал сургуулиудын 12 нас, 14 нас, 16 насны эрэгтэй, эмэгтэй төрлөөр 25 багийн 270 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөснөөс