Мэдээ, мэдээлэл

“ЗАСАГЛАЛЫН МЕНЕЖМЕНТ - НУТГИЙН ХӨГЖИЛ” УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсөв захирагч нарыг чадавхжуулах, аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сум байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 17, 18-ны өдрүүдэд “Засаглалын менежмент-Нутгийн хөгжил” удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. 


Сургалт, зөвлөгөөнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумдын Засаг дарга, агентлагийн дарга, Төсвийн шууд захирагч нар, сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба, сумдын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 300 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож байгаа юм.



Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сургалт, зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн жилүүдэд хүнээ хөгжүүлэх бодлогыг түлхүү баримталж, аялал жуулчлалыг хөгжүүлэн, байгаль орчноо хамгаалж, уламжлалт мал сүрэг, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, орчин цагийн боловсрол, соёл, хөгжлийн зөв бодлогыг тодорхойлж ажилласан төдийгүй цар тахал, байгалийн гамшигт үзэгдлүүдийн хор нөлөөг даван туулах, нийгэм, эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагуудын хамтын идэвх оролцоо, санаачилга, дэмжлэг туслалцаа хамгийн үнэтэй тулах хүч байж, хамтдаа бүтээсэн, хамтдаа хөгжсөн он жилүүд байсныг онцлон, сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.


Тус сургалт, зөвлөгөөний үеэр хууль тогтоомжийн шинэчлэл, цалин хөлсний эрх зүйн зохицуулалт, дотоод аудитын үр нөлөө, чиг хандлага, гэр бүл, хүүхэд хамгаалал зэрэг асуудлаар олон талт мэдлэг мэдээллийг өгч, салбар тус бүрээр хуралдан, шилдэг туршлагуудаас суралцах юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа