Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЦОГТ СУМЫН УУГУУЛ, УЛСЫН ХАРЦАГА ЦОЛТНУУДЫН МАНЛАЙ БӨХ, МОНГОЛ УЛСЫН ӨСӨХ ИДЭР, ҮНЭН ЗОРИГТ, ЦОГТ ГАРАМГАЙ ХАРЦАГА Л.ПҮРЭВЖАВЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Улсын харцага цолтнуудын манлай бөх, Монгол улсын Өсөх идэр, Үнэн зоригт, Цогт гарамгай харцага Л.Пүрэвжавын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг аймгийн Засаг даргын Тамгын газар 4-р сарын 21-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж байна.




Барилдааныг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж, Дундговь нутгийн нэрийг Монгол бөхийн түүхэнд тэмдэглэж, Монгол бөхийн босоо цагаан хийморийг өргөж яваа Манлай харцага Л.Пүрэвжавт талархал дэвшүүлээд Дундговь нутгаас Үндэсний бөхийн спортоор олон залуус хичээллэж, Улсын цолтой бөхчүүд олноор төрөн гарахыг хүсэн ерөөлөө.


Тус барилдаанд Дундговь нутгаас төрөн гарсан уртын дуучид нээлтийн үйл ажиллагаанд ая дууны цэнхэр хадаг өргөсөн юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа