Мэдээ, мэдээлэл

ГОВИЙН ӨНГӨ – ГОВИЙН ЗАЛУУС АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх, “Нээлттэй-Дундговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн чадавхийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дундговь түншлэл” үзэсгэлэн худалдаа 20 жилийн ойн хүрээнд энэ жил “Говийн өнгө-2024” нэртэйгээр зохион байгуулагдаж, нээлтийн арга хэмжээ боллоо.


Нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг даргын зөвлөх Л.Доржбат нар оролцсон юм. Улсын Их Хурлын гишүүн Цагаанхүүгийн Мөнхбат хэлсэн үгэндээ цаг үеэ олсон, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжсэн арга хэмжээ зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд, энэхүү арга хэмжээнд малчдын оролцоог нэмэгдүүлэхэд төрөөс бодлогоор дэмжиж ажиллах, түншлэлийг өргөн хүрээнд зохион байгуулж хэвшүүлэх шаардлагатайг онцолсон юм.


“Говийн өнгө-2024” арга хэмжээнд Дархан, Сэлэнгэ, Архангай, Өмнөговь, Улаанбаатар хотоос нийт 213 иргэн, аж ахуйн нэгжүүд оролцож байгаагаас сүү, сүүн бүтээгдэхүүн 85, аж үйлдвэр 55, хүнсний ногоо 19, хоол үйлдвэрлэл 23, бусад салбараас 11 иргэн, аж ахуйн нэгж тус тус оролцон бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна худалдан борлуулж байна.


Намрын түншлэл, үзэсгэлэн худалдаа 9-р сарын 13, 14, 15-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа