Дэд консул Лори Клүтиайг аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр хүлээн авч уулзан Америкийн Нэгдсэн Улсын муж хотуудтай хамтын ажиллагаа тогтоохоор ажиллаж байгаа талаар онцлоод Элчин сайдын яамнаас Америкийн муж, хотуудтай холбоо тогтооход хамтран ажиллах хүсэлт уламжиллаа.
Мөн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Дундговь аймагт ажиллах үеэр хэлэлцсэн асуудлууд болох төрийн албан хаагчдыг Америкийн Нэгдсэн Улсад урт, богино хугацааны сургалтад хамруулах, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах саналаа дахин уламжлав.
Орон нутгийн зүгээс төрийн албан хаагчдыг Америкт туршлага судлах хөтөлбөрт хамруулахаар англи хэлний мэдлэгийг сайжруулах сургалт зохион байгуулсан талаар онцлоод тус Элчин сайдын яамнаас зарлагддаг төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад аймгийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн төсөл бичин хүргүүлж санал санаачилгатай ажиллаж байгаа талаар дурдсан юм.Дэд консул Лори Клүтиай орон нутагтай хамтын ажиллагаа бэхжүүлж, америк иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллахад орон нутгаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах саналаа илэрхийлжээ.