Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанаар шинээр томилогдсон аймгийн Засаг даргын Зөвлөх, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга нарыг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун танилцуулж, цаг үеийн ажлын талаар мэдээлэл сонсох, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар үүрэг чиглэл өгөх хуралдааныг аймгийн Засаг дарга удирдан явууллаа.


Хөдөө аж ахуйн болон хот суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт, Засаг даргын 11 сарын 01-ний өдрийн А/787 тоот захирамжийн хэрэгжилт болох “Бүх нийтийн цэвэрлэгээ”-ний талаарх мэдээллийг тус тус сонсож хэлэлцлээ.


Бүх нийтийн цэвэрлэгээний хүрээнд 95 байгууллага, ААНэгжийн 603 төрийн албан хаагч, иргэд оролцож 315 тн хог хаягдлыг нэгдсэн хогийн цэгт хаясан бөгөөд цаашид байгууллагуудад хуваарилсан талбайн хуваарилалтыг дахин хийх, цэвэрлэгдээгүй үлдсэн талбайн хог хаягдлыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас түр ажлын байр төслийг хэрэгжүүлэн Хот тохижуулах газар, Сайцагаан сум хамтран зохион байгуулах, бүх сумд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өвс нийлүүлэх тендэр шалгаруулалтыг яаралтай зохион байгуулах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгөв.Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Монгол бахархлын өдрөөр бүх нийтийн цэвэрлэгээнд оролцсон нийт албан хаагчдад нэг өдрийн цалинг олгохыг үүрэг болголоо.


Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун аймгийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийг иргэдийн санал хүсэлтийг сонсох, хүлээн авч шийдвэрлэх, тойрогтоо ажиллах зэрэг тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлж, намын бүлгээс сонгогдсон ажилтныг өрөө байраар хангаж, эрчимжүүлж ажиллах талаар мэдээлэл өглөө.


Дундговийн Асуудал – Шийдэл группт иргэдээс ирж буй санал гомдлын дийлэнх хувийг нохой устгах асуудал эзэлж байгаа бөгөөд энэ жил 1000 нохой устгасан ч асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа тул үр дүнд анхаарах, тэжээвэр нохойтой айл өрх, иргэд хариуцлагатай байж эзэнтэй нохой сул явуулахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай бөгөөд цаашид тэжээвэр нохойтой айл өрх, иргэдийг хариуцлагжуулж ажиллахыг онцолсон юм.


Барилгын ажил явагдаж дууссан болон ажил үргэлжилж буй газруудын хашааны стандарт, хог хаягдлаа ил задгай хаяж буй байдлыг цэгцлэх, хяналт тавих, гэрэлтүүлгийг бүрэн асаах зэрэг үүрэг даалгаврыг өгч байгууллага бүр үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу мэдрэмжтэй, санаачилгатай ажиллахыг анхаарууллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа