Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН ДУНДГОВЬ АЙМАГТ 19520 МОДЫГ ТАРЬЖ, УРГУУЛЖ БАЙНА

Эрчим хүчний сайдын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/218 дугаар тушаалаар байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрчим хүчний салбарын хэмжээнд “Зуун мянган мод тарих” үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.


Тус ажлын хүрээнд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын эрчим хүчний 11 салбарын байгууллагууд Дундговь аймагт мод тарих ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. 2022-2024 онуудад Дундговийн аймгийн Дэлгэрцогт суманд 1000 мод, тус сумын нутагт байрлах Чойрын хийдэд 1000 мод, Сайхан-овоо суманд 1000 мод, Дэлгэрхангай суманд 1000 мод, Сайнцагаан суманд 1000 мод, Луус суманд 1000 мод, Эрдэнэдалай суманд 920 мод, мөн Сайнцагаан сумын 5-р баг-ийн “Аривжих төгөл”-д 9500 мод, тус суманд байрлах “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн говийн бүсийн салбарын Мандал дэд станцын хойд талд элсний нүүдэл тогтоох зориулалтаар 24 га газарт 3100 ширхэг модыг худаг, усалгааны системийн хамт иж бүрнээр нь шийдвэрлэн, тарьсан бөгөөд нийт 3 жилийн хугацаанд 19520 модыг тарьж ургуулжээ.


Энэ сарын 6-ны өдөр дээрх төслийг хэрэгжүүлсэн эрчим хүчний 11 салбар байгууллагын төлөөллүүд ирж, тарьсан моддыг аймгийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өгч, өөрсдийн үйл ажиллагааг танилцууллаа.


Ёслолын ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун говийн бүсийг тэр дундаа Дундговь аймгийг сонгон ногоон байгууламж байгуулж байгааг онцлоод модыг тариад орхих биш усалгааны системийг бүрэн шийдвэрлэж, гурван жилийн хугацаанд мэргэжлийн гүйцэтгэгч компаниуд арчилгаа хийн ургуулж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа