Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу төрийн захиргааны албаны удирдах, туслах түшмэлийн албан тушаалын 12 сул орон тооны зарыг 2024.09.23-ны өдрөөс 27-ны 17:00 цаг хүртэл нийтэд зарлаж, бүртгэл хийсэн.
Салбар зөвлөлийн 2024 оны А/08 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалт, тусгай шалгалтыг зохион байгуулах комисс байгуулан бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн албан хаагч иргэнийг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.6.1-д заасан чиг үүргийн хүрээнд энэ журмын 5.1-т заасан болзлыг хангаж байгаа эсэхийг хянан оролцогчдын бүртгэлийг хэлэлцэж, бүртгэлийн хугацаанд 18 ажлын байранд 24 иргэн бүртгүүлэх хүсэлт гаргаснаас 12 иргэн тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй тул бүртгэл цуцлагдав.
Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх, туслах түшмэлийн албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг 11 сарын 7-ны өдөр зохион байгуулж 11 иргэн шалгалт өгөв. Шалгалтад орсон иргэдийн 81.8 хувь нь шалгалтдаа тэнцсэнээр 9 ажлын байр нөхөгдөх боломж бүрдлээ.